Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны есдүгээр сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус буурсан байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад:
Луувангийн үнэ 3.7 хувь
Хонины ястай махны үнэ 1.2 хувь
Үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар тус тус буурчээ.
Харин хүснэгтэд дурдсанаар гурил, талх, сүү, өндөг болон шатахууны үнэ өмнөх долоо хоногийн түвшинд байна.






