Өнөөдрийн зурхай
Ubfocus

“ЗАЛГИАД Л БОЛНО”: ХҮНИЙ БИЕД ӨӨРӨӨ ЗАДАРДАГ БАТЕРЕЙ БҮТЭЭЖЭЭ

Sarantsetseg
Author
September 22, 2026
1 min read
246 views
“ЗАЛГИАД Л БОЛНО”: ХҮНИЙ БИЕД ӨӨРӨӨ ЗАДАРДАГ БАТЕРЕЙ БҮТЭЭЖЭЭ

Эрдэмтэд залгиж хэрэглэдэг эмнэлгийн төхөөрөмжийг хүний биед түр хугацаанд ажиллуулах зориулалттай, дараа нь аажмаар задран шимэгдэх цаасан бүтэцтэй био задралт батерей бүтээжээ.

Судлаачид магни, молибдений гурван исэл зэрэг бие махбодод нийцтэй материалаар хийсэн уг батерейг гахайд туршихад ходоодонд байрласан төхөөрөмжийг гурван хүртэл хоног эрчим хүчээр хангаж чадсан байна. Батерей нь утасгүй RFID төхөөрөмж болон ходоодыг цахилгаанаар өдөөгч капсулыг ажиллуулжээ.

Энэхүү технологийн давуу тал нь уламжлалт батерейнаас ялгаатай нь түр хугацаанд ажилласныхаа дараа бие махбодод аюул багатайгаар задрах боломжтойд оршино. Ирээдүйд эм уусан эсэхийг хянах, ходоод гэдэсний үйл ажиллагааг ажиглах, эмчилгээний төхөөрөмж ажиллуулах зэрэгт ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Гэхдээ одоогоор уг технологи зөвхөн амьтанд туршигдсан бөгөөд хүний эмчилгээнд ашиглахад бэлэн болоогүй байна. Судлаачид хүний оролцоотой анхны туршилтыг ойролцоогоор хоёр жилийн дараа хийхээр төлөвлөж байгаа аж.

эх сурвалж: The Nature сэтгүүл

Related Stories

“ЗАЛГИАД Л БОЛНО”: ХҮНИЙ БИЕД ӨӨРӨӨ ЗАДАРДАГ БАТЕРЕЙ БҮТЭЭЖЭЭ | Ubfocus