Өнөөдрийн зурхай
Ubfocus

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гадаадад суралцах 31 оюутан шалгарлаа

Sarantsetseg
Author
July 6, 2026
1 min read
281 views
Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гадаадад суралцах 31 оюутан шалгарлаа

дээд сургуулийн үндсэн хөтөлбөрт суралцах иргэдэд олгох сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн сонгон шалгаруулалтыг дуусгаж, дүнгээ танилцууллаа.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлснээс:

  • Бакалаврын түвшинд 136 хүнээс 10

  • Магистрын түвшинд 62 хүнээс 20

  • Докторын түвшинд хоёр хүнээс нэг иргэн шалгарчээ.

Ингэснээр нийт 31 иргэн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах эрхтэй болсон байна.

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга П.Зохихсүрэн мэдээлэхдээ, сонгон шалгаруулалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд зарлаж, хүсэлтийг тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 29 хүртэл цахимаар хүлээн авсан бөгөөд ажлын хэсэг зургадугаар сарын 29-30-нд үнэлгээг хийсэн гэв.

Сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулсан байна. Үүнд хүсэлт гаргагчдын цахим системд бүртгүүлсэн мэдээлэлд тулгуурлан автомат үнэлгээ хийх, хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгах, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагааг багтаажээ.

Үнэлгээ хийхдээ тухайн суралцагчийн элссэн их сургуулийн олон улсын эрэмбэ, авсан тэтгэлгийн хэмжээ, Боловсролын зээлийн сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ зэрэг шалгуурыг ашиглан автомат оноо тооцож, эрэмбэлсэн байна.

Мөн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдвэл дараагийн шатанд хамруулах зорилгоор бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг хяналтын нөөцийн жагсаалтад бүртгэжээ. Санхүүжилт нэмэгдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллаар хөнгөлөлттэй зээлд хамруулах юм.

Related Stories