Өнөөдрийн зурхай
Ubfocus

“14 НАСТАЙ ХҮҮГИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ААВЫГ НЬ ХӨНӨӨСӨН” ГЭЖ АР ГЭР НЬ МЭДЭЭЛЛЭЭ

Sarantsetseg
Author
August 19, 2026
2 min read
987 views
“14 НАСТАЙ ХҮҮГИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ААВЫГ НЬ ХӨНӨӨСӨН” ГЭЖ АР ГЭР НЬ МЭДЭЭЛЛЭЭ

Баянхонгор аймагт гадаадын иргэд Монгол Улсын иргэний амь насыг хохироосон байж болзошгүй хэрэг гарсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тухайн үед албан ёсны мэдээлэл ирээгүй гэх тайлбар өгсөн байна. Харин амиа алдсан гэх иргэний ар гэрийнхэн Нэгүүн.мн сайтад хандаж, болсон явдлын талаар мэдээлэл өгчээ.

Ар гэрийнхний ярьснаар, шонхор агнахаар явж байсан гэх Арабын иргэд тэдний хүүг дайрсан бөгөөд тухайн үед 14 настай хүү нь аавтайгаа хамт байсан аж.

Талийгаачийн ар гэрийнхэн,

“Миний хүүг ингээд алчихна гэж яаж мэдэх билээ. Н.Одхүү орж ирээд ‘Ахаа, эгчээ, Отгонболдын бие тун тааруу байна. Арабуудад дайруулчихаж’ гэж хэлсэн. Бид хоёр хам хум юмаа аваад очиж явтал замд ‘Өнгөрчихсөн байх аа’ гэж хэлсэн.

Манай отгон хүүхэд байсан юм. 14 настай хүү нь цуг явж байсан. Яаж өөрийг нь дайраагүй юм. Би ач хүүтэйгээ одоо болтол уулзаагүй байна. Би одоо ч хүүгээ орж хараагүй байна. Харна гэхээс л сэтгэл өвдөөд байна. Гомдолтой байна. Ийм сайхан хүүгээ алдчихаад яаж амьд явах вэ. Дөрвөн хүүхэд, сайхан ханьтай хүн байсан шүү дээ. Ард түмэн минь хүүгийн хэрэг дээр туслаач” хэмээн ярьжээ.

Ар гэрийнхний мэдээлснээр, талийгаач нь дөрвөн хүүхдийн аав, гэр бүлтэй хүн байсан бөгөөд хэрэг гарсан үед 14 настай хүү нь хамт явж байжээ.

Эл хэрэгтэй холбоотой нөхцөл байдлыг хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор шалгаж байгаа эсэх, хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

эх сурвалж: neguun.mn

Related Stories

“14 НАСТАЙ ХҮҮГИЙНХ НЬ НҮДЭН ДЭЭР ААВЫГ НЬ ХӨНӨӨСӨН” ГЭЖ АР ГЭР НЬ МЭДЭЭЛЛЭЭ | Ubfocus