Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, улс орны эдийн засаг, төрийн удирдлага, эрүүл мэнд, стратегийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой 28 асуудлыг хэлэлцэж байна.
Тухайлбал, Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна.
Мөн хуралдаанаар:
Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар
Төрийн албаны шинэчлэл болон Нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх асуудал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц
зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хамгаалалтад авах, үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх асуудал нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын аюулгүй байдал, цаашдын үйл ажиллагаатай холбоотой чухал шийдвэрүүдийн нэг болж байна.





