Өнөөдрийн зурхай
Ubfocus

НЭГДҮГЭЭР АНГИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: 38 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД ЭЛСЭХ ТӨЛӨВТЭЙ

Sarantsetseg
Author
August 19, 2026
1 min read
113 views
НЭГДҮГЭЭР АНГИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: 38 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД ЭЛСЭХ ТӨЛӨВТЭЙ

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-ноос 28-ныг хүртэл үргэлжилж байна.

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод нийт 38,182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 18,254 хүүхэд бүртгүүлээд байна.

Нэгдүгээр ангид 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, энэ онд зургаан нас хүрч буй хүүхдүүдийг бүртгэж байгаа юм. Харин 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн, таван настай хүүхдийг бүртгэхгүй.

Элсэлтийн бүртгэлийг E-Mongolia цахим систем-ээр дамжуулан хийх бөгөөд хүүхдийн оршин суугаа газрын хаягийн мэдээлэлд үндэслэн хамран сургах тойргийн сургуулийн хуваарилалт хийгдэнэ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид 2026 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө шаардлагатай хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатайг анхааруулжээ.

Мөн эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаягийн мэдээлэл зөрчилтэй тохиолдолд цахимаар бүртгэл хийх боломжгүй бөгөөд асуудлыг тухайн хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэх юм.

Харин цахим бүртгэлийн систем ашиглах боломжгүй иргэд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүүхдийнхээ элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах болон цуцлах боломжтой байна.

Related Stories