Өнөөдрийн зурхай
Ubfocus

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД АНХ УДАА БОЛНО

Sarantsetseg
Author
August 28, 2026
1 min read
200 views
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД АНХ УДАА БОЛНО

Ази, Номхон далайн бүсийн дартсын аварга шалгаруулах томоохон тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнд оролцох Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид Хустайн байгалийн цогцолборт газарт байрлан, эрчимжүүлсэн бэлтгэлдээ ороод байна.

Ази, Номхон далайн бүсийн дартсын холбоо нь 15 орны гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улсад болох тэмцээнд Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Тайланд, Филиппин, Энэтхэг, БНХАУ-ын Тайвань болон Монгол Улсын баг, тамирчид оролцох урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Монгол Улс ийнхүү Ази, Номхон далайн бүсийн дартсын томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар өсвөрийн тамирчдад олон улсын түвшний өрсөлдөөнд хүч сорих, туршлага хуримтлуулах чухал боломж бүрдэх юм.

Related Stories

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД АНХ УДАА БОЛНО | Ubfocus