Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх Засгийн газрын санал УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдэж, хуулийн төсөлд хэвээр үлдлээ.
Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан ажлын хэсгээс уг заалтыг хасах санал гаргаж, байнгын хорооны түвшинд дэмжигдсэн байна.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахад байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч чадсангүй. Ингэснээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх жилийн борлуулалтын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалт хуулийн төсөлд хэвээр үлдэж байна.





