Өнөөдрийн зурхай
Ubfocus

Д.Давааням, Ж.Болд, Д.Ариунболд, Д.Мөнхзориг нарыг СЕХ-ны гишүүнээр томилов

Sarantsetseg
Author
June 18, 2026
1 min read
211 views
Д.Давааням, Ж.Болд, Д.Ариунболд, Д.Мөнхзориг нарыг СЕХ-ны гишүүнээр томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулсны дүнд нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжиж томиллоо.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Давааням, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг СЕХ-ны гишүүнээр санал болгосон юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболдыг, Улсын дээд шүүхээс Д.Мөнхзоригийг тус тус нэр дэвшүүлжээ.

Ингэснээр Д.Давааням, Ж.Болд, Д.Ариунболд, Д.Мөнхзориг нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо.

Related Stories

Д.Давааням, Ж.Болд, Д.Ариунболд, Д.Мөнхзориг нарыг СЕХ-ны гишүүнээр томилов | Ubfocus