Өнөөдрийн зурхай
Ubfocus

BILLIE EILISH ЖҮЖИГЧНИЙ КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ, АЛДАРТ “THE BELL JAR”-ЫН ГОЛ ДҮРД ТОГЛОЖЭЭ

Sarantsetseg
Author
September 30, 2026
1 min read
387 views
BILLIE EILISH ЖҮЖИГЧНИЙ КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ, АЛДАРТ “THE BELL JAR”-ЫН ГОЛ ДҮРД ТОГЛОЖЭЭ

Дуучин Billie Eilish анхны бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо гол дүрд тоглож байна. Тэрээр Америкийн зохиолч Sylvia Plath-ын 1963 онд хэвлэгдсэн алдарт “The Bell Jar” романы кино хувилбарт гол дүрийн Esther Greenwood-ийн дүрийг бүтээжээ.

Киноны зохиол, найруулгыг Оскарын шагналт Sarah Polley хариуцаж байгаа бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Carey Mulligan, Danielle Deadwyler, Lili Taylor, Ike Barinholtz нар багтсан байна.

“The Bell Jar” нь зохиолч Sylvia Plath-ын цорын ганц роман бөгөөд 1950-иад оны Америкт залуу эмэгтэйн амьдрал, нийгмийн хүлээлт болон өөрийгөө олох тэмцлийг өгүүлдэг бүтээл юм.

Billie Eilish өмнө нь “Swarm” цувралд өөрийнхөө анхны жүжигчний дүрийг бүтээж байсан ч “The Bell Jar” нь түүний анхны бүрэн хэмжээний киноны гол дүр болж байгаа юм.

Киноны зураг авалт 2026 оны есдүгээр сард дууссан бөгөөд нээлтийн тов одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна.

Related Stories