Өнөөдрийн зурхай
Ubfocus

BTS, Stray Kids нар 2027 оны Грэммийн шагналд материалаа илгээсэнгүй

Sarantsetseg
Author
October 3, 2026
2 min read
208 views
BTS, Stray Kids нар 2027 оны Грэммийн шагналд материалаа илгээсэнгүй

К-попын дэлхийн хэмжээний төлөөлөгчид болох BTS болон Stray Kids нар 2027 оны “Grammy Awards”-ийн нэр дэвшүүлэлтэд зориулан уран бүтээлээ бүртгүүлээгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ирэх жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос эхлэн “Best Asian Pop Music Performance” буюу “Шилдэг Азийн поп хөгжмийн үзүүлбэр” нэртэй шинэ төрөл бий болж байгаа юм. Тус ангилалд Солонгосын K-pop төдийгүй Японы J-pop, Хятадын C-pop зэрэг Азийн поп хөгжмийн уран бүтээлүүд өрсөлдөх боломжтой.

Шинэ ангилал бий болсон нь Азийн уран бүтээлчдэд олон улсын хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагналын нэгэнд өрсөлдөх тусгай талбар бий болгож буйгаараа онцлог. Гэвч K-pop уран бүтээлчдийг бүс нутгийн тусгай ангилалд оруулах нь хөгжмийн салбарт ялгаварлан гадуурхаж байна хэмээн шүүмжилж эхэлжээ.

Энэ хүрээнд BTS болон Stray Kids 2027 оны Грэммийн шагналын материал хүлээн авах хугацаанд бүтээлээ ирүүлээгүй байна. Stray Kids-ийн харьяалагддаг JYP Entertainment хамтлаг тус шагналд материалаа илгээгээгүй болохыг баталсан ч үүний шалтгааны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй.

Харин BTS-ийн хувьд тус хамтлагийн гишүүд өмнө нь хөгжмийг хэл, улс орон, бүс нутгаар нь ангилахаас илүү уран бүтээлийн чанар, амжилтад үндэслэн үнэлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан талаар хэвлэлүүд онцолжээ.

Грэммийн шинэ ангилалд K-pop, J-pop, C-pop болон Азийн бусад орны поп уран бүтээлчид өрсөлдөх боломжтой бөгөөд тус төрөл цаашид Азийн хөгжмийн зах зээлд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

Related Stories

BTS, Stray Kids нар 2027 оны Грэммийн шагналд материалаа илгээсэнгүй | Ubfocus