Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана. Бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байна.
Энэ шатны бүртгэлд:
Түр оршин суух хаягтай хүүхэд
Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд
Хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүүхэд хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэгийн элсэлтийн мэдээллийн системд дурдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, цэцэрлэгт бүртгэлгүй хүүхдүүд хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах боломжтой байна.
Бүртгэлд хамрагдах боломжгүй тохиолдолд өөрт ойр төрийн өмчийн цэцэрлэгт хандаж, хүсэлт илгээхэд дэмжлэг авах боломжтой.
Бүртгэлийн хариуг есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчдад мэдэгдэнэ





