K-pop-ийн алдарт хөвгүүдийн хамтлаг ENHYPEN арваннэгдүгээр сард шинэ цомгоор эргэн ирэхээр болжээ.
Тус хамтлагийн агентлаг BELIFT LAB есдүгээр сарын 29-нд ENHYPEN-ийг арваннэгдүгээр сард шинэ уран бүтээлээр эргэн ирэхээр төлөвлөж байгааг албан ёсоор баталсан байна. Гэхдээ одоогоор яг гарах өдөр болон цомгийн хэлбэрийг эцэслэн зарлаагүй байна.
ENHYPEN хамгийн сүүлд наймдугаар сарын 21-нд “THE SIN : BLISS” нэртэй найм дахь мини цомгоо гаргасан. Уг цомог нь “THE SIN” цувралын хоёр дахь хэсэг бөгөөд вампирын ертөнц дэх хориотой харилцааны тухай өгүүлдэг концепц бүтээл юм.

“THE SIN : BLISS” цомог худалдаанд гарснаасаа хойш богино хугацаанд 2 сая гаруй хувь борлогдож, ENHYPEN-ийн хоёр саяын борлуулалт давсан тав дахь цомог болсон. Мөн тус цомог АНУ-ын Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн нь хамтлагийн хувьд анхны №1 амжилт болсон юм.
Есдүгээр сарын 26-нд дууссан долоо хоногийн Billboard 200 жагсаалтад “THE SIN : BLISS” 115 дугаарт бичигдэж, дөрөв дэх долоо хоногтоо жагсаалтад үлджээ. Мөн Billboard World Albums чартад дөрөв дэх долоо хоногтоо 2 дугаарт бичигдсэн байна.
Энэ нь ENHYPEN зургаан гишүүнтэй болсон үеийн анхны цомог юм. Одоогийн бүрэлдэхүүнд Jungwon, Jay, Jake, Sunghoon, Sunoo, Ni-Ki нар багтаж байна.

Үүний зэрэгцээ хамтлагийн албан ёсны контентууд идэвхтэй үргэлжилж байна. Есдүгээр сарын 26-нд “2026 Chuseok Special Photo”, хоёр хоногийн өмнө “Stuck” Special Clip нийтлэгдсэн бол “THE SIN : BLISS” цомгийн шинэ behind photo-нууд мөн гарчээ.
Мөн өнөөдрөөс буюу есдүгээр сарын 29-нөөс Сөүл хотын Сонсү дүүрэгт “SPOOKY ENCHIN” нэртэй ENHYPEN-ийн албан ёсны character pop-up арга хэмжээ эхэлж, аравдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбоотой албан ёсны бүтээгдэхүүний худалдаа мөн есдүгээр сарын 29-нд эхэлжээ.
Ингэснээр ENHYPEN-ийн хувьд “THE SIN : BLISS”-ийн амжилтын дараах шинэ уран бүтээл, 11 дүгээр сарын эргэн ирэлт нь фенүүдийн анхаарлын төвд ороод байна.





