Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргал энэ жилийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнд амжилттай оролцож, их спортдоо эргэн ирлээ.
Тэрбээр 2024 оны Парисын олимпын наадмын дараа эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд спортоо завсарласан юм.
Харин энэ удаа дахин дэвжээнд гарч, ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчээ харуулан дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхийн төлөөх сорилд амжилттай оролцжээ.
Ингэснээр Д.Отгонжаргал энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ өвөртөлж, Казахстаны нийслэл Астана хотноо болох дэлхийн аваргын дэвжээнд дахин зодоглохоор боллоо.





