Өнөөдрийн зурхай
Ubfocus

EXO-ИЙН CBX АГЕНТЛАГТАЙГАА ШҮҮДЭЛЦЭЖ, ГЭРЭЭГЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГУУЛЖЭЭ

Sarantsetseg
Author
September 25, 2026
1 min read
140 views
EXO-ИЙН CBX АГЕНТЛАГТАЙГАА ШҮҮДЭЛЦЭЖ, ГЭРЭЭГЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГУУЛЖЭЭ

EXO-ийн Бэкхён, Чэн, Шюмин нарын бүрэлдэхүүнтэй CBX дэд хамтлаг агентлаг INB100-тайгаа гэрээний маргаантай байгаа юм.

Тэд гэрээгээр хүлээсэн төлбөр, тооцоотой холбоотой асуудлаар гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж, шүүхэд хандсан байна. Улмаар Сөүлийн төв дүүргийн шүүх есдүгээр сарын 15-нд тэдний хүсэлтийг хүлээн авч, үндсэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл INB100-тай байгуулсан онцгой гэрээний үйлчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Шүүхийн зүгээс INB100 нь CBX-ийн уран бүтээлийн орлогоос гэрээнд заасан төлбөр тооцоог хийх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бөгөөд хоёр талын харилцан итгэлцэл алдагдсан гэж дүгнэсэн байна.

Гэхдээ энэ нь гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг биш бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх түр хамгаалах арга хэмжээ юм.

Мөн INB100-ийн толгой компани One Hundred Label-ийн захирал Ча Га Вон тусдаа залилангийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Related Stories

EXO-ИЙН CBX АГЕНТЛАГТАЙГАА ШҮҮДЭЛЦЭЖ, ГЭРЭЭГЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГУУЛЖЭЭ | Ubfocus