Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХОЛЛИВУДЫН 8 ОД НЭГ КИНОНД: НАЙРУУЛАГЧ НЭНСИ МАЙЕРСИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН КАСТ ТОДОРЛОО

Sarantsetseg
Author
September 30, 2026
1 min read
313 views
ХОЛЛИВУДЫН 8 ОД НЭГ КИНОНД: НАЙРУУЛАГЧ НЭНСИ МАЙЕРСИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН КАСТ ТОДОРЛОО

“Something’s Gotta Give”, “The Holiday”, “The Intern” зэрэг үзэгчдийн хайрыг татсан бүтээлүүдээрээ алдартай найруулагч Нэнси Майерс шинэ кино төслөө Warner Bros. студитэй хамтран бүтээж байна.

Тус киноны гол дүрүүдэд Холливудын нэр хүндтэй жүжигчдээс гадна шинэ үеийн уран бүтээлчид багтжээ.

Кинонд: Пенелопе Круз, Жүд Лоу, Киран Калкин,Эмма Маккей,Оуэн Уилсон,

Тони Хэйл, Беверли Д’Анжело,Эппл Мартин нар тоглохоор болжээ.

Ийнхүү Нэнси Майерсийн шинэ бүтээл “Оскар”-ын шагналт жүжигчид болон Холливудын алдартай оддыг нэг дор цуглуулсан кино болж байна.

Тус киноны үйл явдал болон нэр одоогоор бүрэн ил болоогүй байгаа бөгөөд 2027 оны Зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Нэнси Майерс өмнө нь “The Holiday”, “Something’s Gotta Give”, “The Intern”, “It’s Complicated”, “What Women Want” зэрэг романтик инээдмийн болон драмын төрлийн бүтээлүүдээрээ танигдсан найруулагч юм.

Related Stories

ХОЛЛИВУДЫН 8 ОД НЭГ КИНОНД: НАЙРУУЛАГЧ НЭНСИ МАЙЕРСИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН КАСТ ТОДОРЛОО | Ubfocus