Өнөөдрийн зурхай
Ubfocus

-“Хүүхдийн сурах эрхийг мөнгөнөөс болж зольж болохгүй” гэж “Монсудар” мэдэгдэв

Sarantsetseg
Author
October 6, 2026
1 min read
274 views
-“Хүүхдийн сурах эрхийг мөнгөнөөс болж зольж болохгүй” гэж “Монсудар” мэдэгдэв

Нэгдүгээр ангийн сурах бичгийг шинэчлэн боловсруулах, хэвлэхтэй холбоотой тендерийн асуудлаар “Монсудар” хэвлэлийн газар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн газрын захирал Р.Энхбат тендерийн сонгон шалгаруулалт урьдчилан тохирсон байж болзошгүй хэмээн шүүмжилж, “Тавилттай тендер гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх” хэмээн байр сууриа илэрхийлэв.

“Монсудар”-ын мэдээлснээр нэгдүгээр ангийн сурах бичгийн шинэчлэлд мэргэжлийн баг, судлаачид удаан хугацаанд ажилласан боловч шинэ сонгон шалгаруулалтаар мэргэжлийн багуудыг хассан байна. Мөн тэдний хэлж буйгаар сурах бичиг хэвлэх эрхийг улс төрийн албан тушаалтнуудтай хамаарал бүхий компаниуд авсан бөгөөд энэ асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн сурах бичгийг хиймэл оюун ухаан ашиглан богино хугацаанд, нэг сарын дотор боловсруулсан гэх мэдээлэл гарсныг тус хэвлэлийн газар шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар нэгдүгээр ангийн сурах бичиг боловсруулахад хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэл найруулга, агуулгын уялдаа, зураг дүрслэл болон редакторын олон шатны хяналт шаардлагатай.

“Монсудар”-ын зүгээс өмнөх сурах бичгүүдэд ч чанарын асуудал гарч байсан бөгөөд энэ удаагийн шинэчилсэн сурах бичгүүдэд алдаа гарвал хүүхдийн боловсролд шууд нөлөөлөх эрсдэлтэйг онцоллоо.

Харин Боловсролын яамны мэдээллээр 2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарласан бөгөөд шинэ сурах бичгийг баталгаажуулж хэвлэсний дараа цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Related Stories