Өнөөдрийн зурхай
Ubfocus

КИМ СҮ ХЁН ШАГНАЛЫН ТАЙЗАНД ЭРГЭН ИРЖ, МАРГААН ДАХИН ДЭГДЛЭЭ

Sarantsetseg
Author
October 1, 2026
2 min read
309 views
КИМ СҮ ХЁН ШАГНАЛЫН ТАЙЗАНД ЭРГЭН ИРЖ, МАРГААН ДАХИН ДЭГДЛЭЭ

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён олны анхаарлыг татсан маргааны дараа олон нийтийн арга хэмжээнд эргэн орж эхэлсэн нь цахим орчинд дахин шуугиан дэгдээж байна.

Тэрбээр есдүгээр сарын 19-нд Пусан хотод болсон “2026 The Fact Music Awards”-д шагнал гардуулагчаар оролцож, жил гаруйн хугацааны дараа эх орондоо болсон томоохон арга хэмжээнд анх удаа албан ёсоор хүрэлцэн ирсэн байна.

Мөн Ким Сү Хён 12-р сарын 5, 6-нд Тайванийн Гаошюн хотод болох “Asia Artist Awards 2026”-ын жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан. Түүнийг AAA-д оролцох тухай мэдээлэл есдүгээр сарын 1-нд албан ёсоор зарлагдсан байна.

Түүний талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байх үедээ үерхэж байсан гэх маргаантай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Харин Сөүлийн Сонгдонг дүүргийн цагдаагийн газар долдугаар сард хүүхдийн халамжийн тухай хууль зөрчсөн гэх хэргийг нотлох хангалттай баримтгүй гэж үзэн прокурорт шилжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Ким Сү Хён өөрөө Ким Сэ Ронтой үерхэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч харилцаа нь түүнийг насанд хүрээгүй байх үед эхэлсэн гэх мэдээллийг үгүйсгэсээр ирсэн.

Гэсэн хэдий ч AAA 2026-д оролцох тухай мэдээлэл гарсны дараа зарим олон улсын фэнүүд болон цахим хэрэглэгчид түүнийг арга хэмжээнд оролцуулахыг эсэргүүцэж, бойкот хийхийг уриалсан байна. Зарим фэн бүлгэмүүд “#KimSooHyunOut”, “#BoycottAAA” зэрэг хаштагаар байр сууриа илэрхийлжээ.

Ийнхүү Ким Сү Хён томоохон арга хэмжээнүүдэд эргэн орж эхэлсэн ч түүний оролцоо цахим орчинд үргэлжилсэн маргаан, эсэргүүцэл дагуулсаар байна.

Related Stories

КИМ СҮ ХЁН ШАГНАЛЫН ТАЙЗАНД ЭРГЭН ИРЖ, МАРГААН ДАХИН ДЭГДЛЭЭ | Ubfocus