Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монголын “Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

Sarantsetseg
Author
October 15, 2026
1 min read
193 views
Монголын “Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

Монгол, Германы хамтарсан “Зогсоол” уран сайхны кино Өмнөд Солонгосын Пусаны олон улсын кино наадмын (BIFF) “Vision Awards” гардуулах ёслолоос дөрвөн шагнал хүртжээ.

Найруулагч, зураглаач Сахьяагийн Бямбын найруулсан тус бүтээл наадмын нэр хүндтэй шагналуудын нэг болох “Vision of Jiseok” шагналыг хүртсэнээс гадна Азийн кино урлагийг дэмжих холбооны NETPAC, Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны FIPRESCI болон “Hylife Vision” шагналын эзэн болсон байна.

Монголын уудам тал нутагт зураг авалтаа хийсэн “Зогсоол” кинонд COVID-19 цар тахлын эхэн үеийн үймээн самуун, хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлтийг өвөрмөц өнцгөөс дүрслэн харуулжээ.

Пусаны олон улсын кино наадмын бусад шагналтнуудаас дурдвал, Өмнөд Солонгосын найруулагч Жон Жи Хэгийн “Full Moon” кино CGV, K-Movie болон үзэгчдийн нэрэмжит “Songwon Vision” шагналыг хүртсэн байна.

Харин Энэтхэгийн найруулагч Сайлеш Ратнакумарын Тамил хэл дээрх “Selvi” драм “Hylife Vision” шагнал болон Тайбэйн кино комиссын шагналын эзэн болжээ.

Монголын уран бүтээлчдийн олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн энэхүү амжилт нь үндэсний кино урлагийн уран бүтээлчдийн бүтээл дэлхийн кино ертөнцөд хүрч буйн нэгэн илрэл боллоо.

Related Stories

Монголын “Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ | Ubfocus