Өнөөдрийн зурхай
Ubfocus

ТОМАС КРУЗ: “AI ИРЖ БАЙНА, ГЭХДЭЭ ҮЗЭГЧИД БОДИТ ЗҮЙЛИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ”

Sarantsetseg
Author
September 26, 2026
1 min read
118 views
ТОМАС КРУЗ: “AI ИРЖ БАЙНА, ГЭХДЭЭ ҮЗЭГЧИД БОДИТ ЗҮЙЛИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ”

Холливудын жүжигчин Томас Круз хиймэл оюун ухаан кино үйлдвэрлэлийн салбарт улам бүр нэвтрэх нь гарцаагүй ч хүний бүтээлч байдал, бодит жүжиглэлт, кино театрт хамтдаа кино үзэх туршлага үнэ цэнээ алдахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр есдүгээр сарын 21-нд Лондонд болсон BAFTA “Life in Pictures” арга хэмжээнд оролцох үеэрээ кино урлагт AI хэрхэн нөлөөлөх талаар асуултад хариулсан байна.

Круз “AI ирж байна, энэ нь гарцаагүй тохиолдоно. Гэхдээ хүмүүс бодит зүйлийг үзэхийг хүсдэг” хэмээн хэлээд уран бүтээлчдийг шинэ бүтээл туурвисаар байхыг уриалжээ.

Тэр мөн кино театарт кино үзэх нь гэртээ дэлгэцээр үзэхээс өөр, хүмүүсийг нэг дор цуглуулж, хамтын мэдрэмж төрүүлдэг тусдаа урлагийн хэлбэр хэмээн онцолсон байна.

Крузын энэхүү байр суурь нь түүний шинэ кино “Digger”-ийн нээлтийн өмнөх үеэр гарч байгаа юм. Найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээсэн уг кинонд Круз Сандра Хюллер, Риз Ахмед, Жон Гудман нарын хамт тоглосон бөгөөд 10-р сарын 2-нд кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.

Related Stories