Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЯПОНЫ ДЭМЖЛЭГЭЭР 1000 IPAD-ЫГ 40 СУРГУУЛЬД ОЛГОНО

Sarantsetseg
Author
September 18, 2026
1 min read
228 views
ЯПОНЫ ДЭМЖЛЭГЭЭР 1000 IPAD-ЫГ 40 СУРГУУЛЬД ОЛГОНО

Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын Элчин сайдын яам, Чиба Технологийн Институтийн хамтын ажиллагааны хүрээнд 1000 ширхэг iPad төхөөрөмжийг ерөнхий боловсролын 40 сургуульд олгох арга хэмжээ болжээ.

Энэ хүрээнд талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван талт санамж бичиг байгуулсан байна.

1000 iPad-ыг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс аймгийн сумдын болон нийслэлийн зарим сургуульд хүргүүлж, сургалтын үйл ажиллагаанд ашиглах аж. Ингэснээр сурагчид Medle цахим сургууль, Pearson, Eduten зэрэг сургалтын платформ, контентыг ашиглах боломжтой болох юм.

Түүнчлэн хөгжлийн ялгаатай хүүхдүүд суралцдаг тусгай хэрэгцээт боловсролын сургуулиуд төсөлд хамрагдаж байгаа нь сургалтын технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оноос хойш Улаанбаатар хот болон зургаан аймгийн сургуулиудад нийт 2350 ширхэг iPad олгосон бөгөөд энэ удаагийн дэмжлэгээр дижитал сургалтын хүртээмжийг цаашид нэмэгдүүлэхээр байна.

Related Stories

ЯПОНЫ ДЭМЖЛЭГЭЭР 1000 IPAD-ЫГ 40 СУРГУУЛЬД ОЛГОНО | Ubfocus