Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн, гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгагдсан байна.
Харин 2020 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа П.Товуудоржийг сайдын орон тооны зөвлөхөөр томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэлд мөн холбогджээ.
Б.Бат-Эрдэнэд холбогдох үйлдлүүд
Түүнийг 2022 онд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:
Бусдад хууль зөрчин удаан жилийн нэмэгдэл олгож, 14 сая төгрөгийн хохирол учруулсан;
Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, 24 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.
Р.Дагдан, А.Энхбат нарт холбогдох үйлдлүүд
Р.Дагданг 2023 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Н.Тавинбэх, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, тус компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.
Харин А.Энхбатыг тухайн үед тус компанийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл хэлбэрээр 25 сая төгрөг олгосон хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг шүүхээр хэлэлцэж, холбогдогчдын гэм буруутай эсэхийг тогтоох юм.





