Өнөөдрийн зурхай
Ubfocus

П.САЙНЗОРИГ КАНАДЫН ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Sarantsetseg
Author
November 24, 2026
1 min read
253 views
П.САЙНЗОРИГ КАНАДЫН ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Канад Улсад ажиллаж, тус улсын төрийн албаны тогтолцоо, шинэчлэлийн туршлагыг судалж байна.

Энэ хүрээнд тэрбээр Канадын Нийтийн албаны сургууль болон төрийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзаж, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх тогтолцоо, сургалтын арга хэлбэрийн талаар санал солилцжээ.

Канадын Нийтийн албаны сургууль нь төрийн албан хаагчдыг Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангах чиглэлээр ажилладаг байна.

Тус сургууль сургалтаа олон төрөл, уян хатан хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд төрийн албан хаагчид их, дээд сургууль болон бусад байгууллагын сургалтад хамрагдах боломжтой аж. Мөн хууль тогтоомж, төрийн бодлогод өөрчлөлт орох бүрд холбогдох мэдээллийг албан хаагчдад шуурхай хүргэж, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлдэг тогтолцоотой юм.

Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр Канадын туршлагыг судалж байгаа нь Монголын төрийн албаны шинэчлэлийн хүрээнд анхаарал татаж байна.

Related Stories

П.САЙНЗОРИГ КАНАДЫН ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА | Ubfocus