Өнөөдрийн зурхай
Ubfocus

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ОНООГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ 11-Р САРЫН 27-НЫГ ХҮРТЭЛ АВНА

Sarantsetseg
Author
November 24, 2026
1 min read
219 views
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ОНООГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ 11-Р САРЫН 27-НЫГ ХҮРТЭЛ АВНА

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Боловсролын сайдын 2024 оны А/66, 2025 оны А/69 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу дараах олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой. Үүнд:

  • Кембрижийн AS, A түвшин

  • Олон улсын бакалаврын хөтөлбөр (IB)

  • TOEFL iBT

  • PTE

  • IELTS

  • SAT

Хүсэлт гаргахдаа Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад нэвтэрч, “ОУ-ын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх” цэсийг сонгоно. Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, шаардлагатай мэдээлэл болон материалаа цахимаар илгээх юм.

Бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт

  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

  • Олон улсын шалгалтын сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт

Анхаарах нь: Олон улсын шалгалтын үнэлгээг өвлийн элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг зөвхөн өмнөх оны төгсөгч гаргах боломжтой.

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд хариуг www.eec.mn болон https://eyesh.eec.mn/ цахим хаягаар шалгаж болно.

Хүсэлт илгээх холбоос: https://eyesh.eec.mn/profile/login?com=1

Лавлах утас: 70119498-5

Related Stories