Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатар үүлшинэ. Үдээс хойш бороо орно +22 хэм

Sarantsetseg
Author
August 17, 2026
1 min read
351 views
Улаанбаатар үүлшинэ. Үдээс хойш бороо орно +22 хэм

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.

Related Stories