Румыны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн дроныг НАТО-гийн агаарын эргүүлийн ажиллагаанд оролцож байсан Испанийн F-18 сөнөөгч онгоц устгасан байна.
Румыны Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дрон наймдугаар сарын 16-ны өглөө 04:44 цагийн орчимд, Молдавын чиглэлээс Румыны агаарын орон зайд нэвтэрчээ. Тухайн үед бэлэн байдалд байсан Испанийн хоёр F-18 онгоцонд дроныг саатуулах зөвшөөрөл өгсөн бөгөөд нэг нь байг устгасан байна.
Дроныг Галати хотоос хойд зүгт ойролцоогоор 24 км-ийн зайд илрүүлж, 05:01 цагт хүн амгүй бүсэд аюулгүйгээр сөнөөсөн гэж Румыны тал мэдэгджээ. Ослын улмаас хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.
Дроны гарал үүслийг Румыны эрх баригчид албан ёсоор батлаагүй ч НАТО-гийн төлөөлөгч уг дрон Оросынх байх магадлалтай гэж мэдэгдсэн байна. Энэ нь 2026 онд Румыны нутаг дэвсгэр дээр устгасан дөрөв дэх дрон болжээ.
Украины дайны нөлөө хөрш орнуудын агаарын орон зайд хүрч эхэлснийг харуулсан энэхүү явдал нь НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлын асуудлыг дахин хурцатгаж байна.
эх сурвалж: reuters





