Өнөөдрийн зурхай
Ubfocus

Трамп Филиппинд хүрэлцэн очиж, Ши Жиньпин, Путин нартай гурван талт уулзалт хийнэ

Sarantsetseg
Author
November 17, 2026
1 min read
202 views
Трамп Филиппинд хүрэлцэн очиж, Ши Жиньпин, Путин нартай гурван талт уулзалт хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 17-нд Филиппиний нийслэл Манила хотод хүрэлцэн очиж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн “Дөрвөл” буюу QUAD бүлгийн удирдагчдын уулзалтад оролцоно.

АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн удирдагчдын энэхүү уулзалт хоёр жилийн дараа болж байгаагаараа онцлог юм. Уулзалтаар бүс нутгийн далайн аюулгүй байдал, стратегийн чухал ашигт малтмалын нийлүүлэлт, экспортын хяналт болон хиймэл оюун ухааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүний дараа Трамп БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мөн арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай гурван талт уулзалт хийхээр товлоод байна.

Уулзалтын гол сэдвээр цөмийн зэвсгийн тархалтыг хязгаарлах, зэвсэглэл хураах асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа аж. Харин Украины дайны асуудлыг гурван талт уулзалтаар хөндөх магадлал бага гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ.

Энэхүү айлчлал нь АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа болон дэлхийн томоохон гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн хурцадмал байгаа үед болж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна.

Related Stories

Трамп Филиппинд хүрэлцэн очиж, Ши Жиньпин, Путин нартай гурван талт уулзалт хийнэ | Ubfocus