Украин ОХУ-ын нутаг дэвсгэр рүү олон зуун дрон ашигласан томоохон хэмжээний довтолгоо хийсэн талаар Оросын болон Украины талууд мэдээлжээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, наймдугаар сарын 16-нд болсон довтолгооны үеэр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчин 822 украин дроныг устгасан гэж мэдэгдсэн байна. Харин энэ тоог хараат бус эх сурвалж бүрэн баталгаажуулаагүй байна.
Довтолгооны үеэр Москва орчмын бүс нутагт хохирол гарч, Подольск орчимд нэг хүн амиа алдсан байна. Мөн Оросын томоохон цахим худалдааны Wildberries компанийн агуулахад гал гарсан талаар мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Украины тал Ростов муж дахь пуужингийн түлш үйлдвэрлэдэг байгууламжид цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Харин Орос мөн шөнө Украйны хэд хэдэн хотод пуужин, дроны цохилт өгчээ. Ерөнхийлөгч Зеленськийгийн төрсөн хот болох Кривой Рог дахь томоохон гангийн үйлдвэр өртөж, хоёр хүн амиа алдаж, 14 хүн шархадсан байна.
эх сурвалж: Reuters





