Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЖҮЖИГЧИН Н.БАЯРМАА: ЭНЭ ЖИЛ ГУРВАН КИНОНД ТОГЛОЖ, ШИНЭ ЖҮЖГЭЭ ҮЗЭГЧДЭД ХҮРГЭНЭ

Sarantsetseg
Author
August 19, 2026
2 min read
83 views
ЖҮЖИГЧИН Н.БАЯРМАА: ЭНЭ ЖИЛ ГУРВАН КИНОНД ТОГЛОЖ, ШИНЭ ЖҮЖГЭЭ ҮЗЭГЧДЭД ХҮРГЭНЭ

Жүжигчин Н.Баярмаа энэ онд уран бүтээлийн хувьд тун завгүй ажиллаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Тэрбээр сүүлийн жилүүдэд киноны дүрд харьцангуй цөөн тоглодог байсан ч энэ жил киноны саналуудад нээлттэй ажилласнаар гурван кинонд тоглохоор болсон байна. Мөн шинэ жүжгийн уран бүтээл нь үзэгчдийн хүртээл болохоор хүлээгдэж байгаа аж.

Тэрбээр,

“3, 4 жилд нэг л кинонд тоглож амжвал их юм болдог. Харин энэ онд 3 ч кинонд тоглох нь. Энэ онд шинэ жүжиг маань ч хүлээж байгаа” хэмээн бичжээ.

Жүжигчин Н.Баярмаа Монголын кино, уран бүтээлийн салбарт чанартай бүтээл, сайн зохиол, дүрийн сонголт, санхүүжилт, төрийн дэмжлэг, хүний нөөц зэрэг сайжруулах шаардлагатай олон асуудал байгааг онцолсон байна.

Гэсэн ч сүүлийн үед уран бүтээлийн багуудын ажлын зохион байгуулалт, мэргэжлийн хандлага ахиж буйг тэрбээр сайшаажээ.

Тухайлбал, зураг авалтын талбайн арын албаны ажилтнууд хариуцлагатай ажиллаж, жүжигчдээ хүндэтгэн, өөр өөрсдийн хариуцсан ажилдаа сэтгэл гарган ажилладаг болохыг онцолсон байна. Мөн цаг баримтлал, талбай дээрх ажлын бүтээмж сайжирч, уран бүтээлчдийн үнэлэмж өмнөх үетэй харьцуулахад өссөн мэт санагдаж буйгаа хуваалцжээ.

Түүнчлэн олон ангит кино бүтээж буй багууд ч ажилдаа илүү гаршиж, продюсерууд жүжигчдийн хөдөлмөр, үнэлэмжийг ойлгож, хүлээн зөвшөөрөх болсон талаар дурдсан байна.

Харин энэ удаагийн бүтээлүүдийн нэгэнд Н.Баярмаа өөрийнх нь хувь хүний үзэл бодол, дотоод мэдрэмжтэй хүртэл зөрчилдөхөөр “эгзэгтэй” дүр бүтээж байгаа аж.

“Миний дүр жаахан эгзэгтэй дүр байгаа. Гараад эхлэхийн цагт тодорхой болно. Заримдаа ч хувь хүний совесть маань дүртэйгээ бүр зөрчилдөөд дургүй хүрмээр үе таарч байгаа” хэмээн тэрбээр хөгжилтэйгээр бичжээ.

Түүний бүтээж буй шинэ дүр, энэ онд нээлтээ хийх гурван кино болон шинэ жүжиг нь үзэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй. 🎬🎭

Related Stories