Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ 71 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Sarantsetseg
Author
August 19, 2026
1 min read
58 views
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ 71 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага энэ оны наймдугаар сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогдсон 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын онцлогоос шалтгаалан зарим аймагт түлхүү бүртгэгдэж байна.

Прокурорын байгууллагын мэдээллээр:

  • Сэлэнгэ аймагт – 14 хэрэг

  • Говь-Алтай аймагт – 13 хэрэг

  • Өмнөговь аймагт – 12 хэрэг

  • Баянхонгор аймагт – 8 хэрэг

  • Өвөрхангай аймагт – 7 хэрэг

тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

Ийнхүү хууль бус уул уурхай, ашигт малтмалын зөвшөөрөлгүй олборлолттой холбоотой хэргүүдийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд зарим онцлох хэргийг тоймлон мэдээлжээ.

Related Stories

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ 71 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ | Ubfocus